ДОРНОГОВЬ: Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн их насны морьдын уралдаан

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-07-17 14:50:17

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд  34 хурдан буян уралдсанаас Хөвсгөл сумын алдарт уяач Энхболдын Сүхбатын бор морь түрүүлэв.


Аман хүзүүнд Хөвсгөл сумын аймгийн алдарт уяач  Батчулууны Мөнх-Эрдэнийн хээр,  айргийн гуравт Сайншанд сумын аймгийн алдарт уяач Отгонбаярын Саруулбаярын хонгорайргийн дөрөвт Улаанбадрах сумын залуу уяач Батбаярын Амарболдын хээр,  айргийн тавд Хөвсгөл сумын алдарт уяач Отгон-Эрдэнийн Балжиннямын сартай хээр тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.