ДОРНОД: Сангийн далайгаас жилд 150-300 тонн давс гарган авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-19 15:48:22

Чойбалсан, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын заагт, аймгийн төвөөс урагш 240 км-т Сангийн далай нуур оршдог.


Баруунаас зүүн тийш сунаж тогтсон, зуйван хэлбэртэй, 3 км урт, 2 км өргөн энэ нуур борооны болон хөрсний усаар тэжээгддэг. Нуурын баруун талаас жижиг булаг цутгах бөгөөд нуурын бүх талбайг 40-50 см зузаан давс бүрхсэн байдаг нь сонирхол татна. 


Монгол оронд 170 гаруй давстай нуур байдгаас Сангийн далай нуур томоохонд тооцогдоно. Сангийн далайд 1943-1976 онд Монгол, Зөвлөлтийн хими, геологийн 10 гаруй эрдэмтэн судалгаа хийж, улс ардын аж ахуйд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Тухайлбал, нуураас усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давс гарган авах, хурдас давсыг хэд хэдэн шат дамжуулан боловсруулах аргаар экстра давс гарган авч боломжтой гэж дурджээ. 

Related news