СЭЛЭНГЭ: Ноён уул-түүх соёлын үнэт өв

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-20 19:12:37

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Ноён уул нь “Ноён уул-түүх соёлын үнэт өв" хэмээгджээ. 

 

Ноён уулын хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворыг 2010 онд Монгол Улсын Засгийн газар Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад бүртгэн авчээ.

 

Энэхүү Ноён уулын хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн гайхамшигт урлагийн бүтээлийг анх удаа шинжлэх ухаанаар тогтоогдсон, дахин давтагдашгүй, дэлхийд сонгодог жишээ болж зөвхөн Монголоос олдсон ховор олдвор хэмээн тодорхойлжээ.

 

Эл төмөрлөг эдлэлүүдээс харьцангуй бүтэн хадгалагдсан олдворуудад хазаарын товруу, амгай, оломны арал, духавч зэрэг морины тоног хэрэгсэл багтдаг байна.

 

Мөн гадна шүхрийн дог, бүхээгний тоног, дугуйны бул гэх мэт сүйх тэрэгний тоног, мөн авсны бариулууд, алтан чимэглэлүүд орж байгаа аж.