ТӨВ: "Хонины найр"-ын эргэн тойронд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-08-19 17:14:08

Зуунмод, 2024 оны 8 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгуулсан “Хонины найр” эвент үйл ажиллагааг 100 гаруй хүн үзэж сонирхлоо. Энэ үеэр монгол ахуй, өв соёлыг харуулсан олон трлийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулав.


Сайхан хонь шалгаруулж буй нь

Хурдан хонины уралдаанд түрүүлж буй агшин

Дээс нийтгэх явц

Эсгий хийх явцыг танилцуулъя 


Ноос савж задлана


Эсгий хийхээр ноосыг зулна

Үүний дараа ноосоо сайн норгоод хуйлна

Сайтар бэхэлгээг хийж мориор татах ажилд бэлтгэнэ


Мориор татах энэ үйл явц нь 5 цаг орчим үргэлжилдэг

Шагай харваж үзэх боломжтой

Нэрмэл нэрж буй нь

Шагайн наадгайгаар тоглох боломжтой

Шинэхэн халуун хайлмаг

Нум сумаар харвах боломжтой




Related news