Аймгийн Засаг даргын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:32:19

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээнийг аймгийн бүх албан байгууллагуудын хооронд энэ сарын 10,11-ны өдөр “Олимп цогцолбор”-ын хөл бөмбөгийн талбайд зохион байгуулах аж.

Тус тэмцээнийг АЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад цар хүрээгээрээ тэргүүлэгч хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой аж.

Тэмцээний шагнал нь аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цом, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал байх юм.

О.Буянхишиг

 

Related news