Франц, Ираны багууд тохиролцооны тоглолт хийсэн эсэхийг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-25 09:14:15

ТАШКЕНТ, 2024 оны есдүгээр сарын 25 /ТАСС/. Заалны хөл бөмбөгийн ДАШТ-ний хэсгийн шатны 3 дугаар тойрогт Франц, Ираны багуудын хооронд болсон тоглолтын дүнг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ шалгаж эхэлсэн тухай RMC агентлаг мэдээлжээ.


Тэмцээнд оролцож буй бусад багийн зүгээс гаргасан гомдлын дагуу уг тоглолтыг шалгаж байгаа юм. F хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Ираны баг 4:1 харьцаагаар хожсон байна. Гомдол гаргасан багуудын үзэж байгаагаар бол, Францын шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилын багтай хасагдах шатанд учраа таарахгүйн тулд зориуд хожигдсон ажээ.


“ДАШТ-нд оролцож буй багуудын гаргасан гомдолтой бид танилцсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй” гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурдсан байна.


Францын шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байр эзэлснээр 27-ны өдөр 1/8-ийн финалд Таиландын багтай тоглоно. Харин Ираны баг хэсгээ тэргүүлснээр 26-ны өдөр Мароккотой тоглох бөгөөд хожсон тохиолдолд ¼-ийн финалд Бразилын шигшээтэй учраа таарах юм.


Заалны хөл бөмбөгийн ДАШТ есдүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 6 хүртэл Узбекистан улсад болж байна. 

Related news