“Өсвөрийн аврагч” тэмцээнд 200-аад сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-17 09:46:02

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.

Хэлж ирдэггүй гамшиг ослын өмнө хүн бүр өөрийн гэсэн мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Ялангуяа  хүүхдүүдэд энэ мэдлэг, мэдээллийг бага наснаас нь олгож төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнийг сумдыг бүсчилэн явуулж 7 сумын 200-аас сурагчид оролцов.

Тэмцээн гамшгийн талаарх ерөнхий мэдлэг, уснаас аврах ажиллагаа, гал унтраах, нурангин дороос аврах, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг төрлөөр явагдсан бөгөөд сурагчид өмнөх жилүүдээс илүү идэвхитэй, баг бүр ижил хувцасаар жигдэрсэн гамшгийн мэдлэг сайжирсан байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Сурагчид тэмцээний үеэр бусад багуудаас сурч мэдсэн мэдлэгээ анги хамт олон сургуулийн сурагчиддаа хуваалцах ажээ.

Б.Гантуяа 

Related news