Аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар гурван багш шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:55:26

Хэнтий аймгийн БСГ-аас Монголын багш нарын 49 дэх өдрөөр энэ сарын 5-нд тэмдэглэв. Энэ өдрөөр багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Гар бөмбөгийн тэмцээн, Теннисийн тэмцээн, 100 буудалт даамны тэмцээн болсон бөгөөн энэ жил анх удаа “Хамтлаг дууны наадам”, “Шилдэг лектор” шалгаруулах тэмцээн зохиожээ.

Мөн тав хүртэл жил ажиллаж байгаа Залуу багш нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулжээ. Тус тэмцээнээр багш нар заах арга зүйн чиглэлээр өрсөлдөж онолын мэдлэгээ түгээх, хүүхдэд хүргэх чадвар ,аргазүй чиглэлээрээ хэрхэн ахиц гаргаж буйгаар нь шалгаруулжээ.

Энэ үеэр БСГ-аас оны шилдэг байгууллага, багш нараа шалгаруулав. Тухайлбал: Шилдэг байгууллагаар нэгдүгээр байранд Тэмүүжин цогцолбор сургууль, Өмнөдэлгэр ЕБС хоёрдугаар байрт, 4-р сургууль гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Мөн Оны шилдэг цэцэрлэг 1-р байранд  Хэрлэн 4-р цэцэрлэг Хэрлэн 2-р цэцэрлэг 2-р байранд  Баян-Адарга сумын цэцэрлэг 3-р шалгарсан бол Шилдэг Соёлын төвөөр  Батноров сумын соёлын төв, Дадал сумын соёлын төв, Баян-Овоо сумын соёлын төв тус тус шалгарчээ.

Мөн  Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 11 багш БСШУЯ-ны Жуух бичгээр 20, Аймгийн ЗД-ын Хүндэт тэмдгээр гурав, Өргөмжлөлөөр 8, Нэрэмжит шагналаар 3 зэрэг нийт ЗД-ын шагналаар  15 багш шалгарчээ. 

Энэ жил ЗД-ын нэрэмжит шагналаар 4-р сургуулийн Монгол хэлний багш н.Амармандах 500 мянган төгрөгөөр, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш н.Мөнхчулуун 400 мянган төгрөг,Тэмүүжин цогцолбор сургуулийн бага ангийн багш н.Лхагвахатан 300 мянган төгрөгөөр шагнуулав.

Аргазүй, амжилт, хүүхдийг сургасан байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр оны шилдэг багшийг шалгаруулж ЗД-ын нэрэмжит шагналийг олгодог аж.

О.Буянхишиг

Related news