ДОРНОД: Аймгийн хэмжээнд 20-24 насныхны ирц муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-11 18:59:54

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 53385 иргэн санал өгөхөөс 18.10 цагийн байдлаар 26820 иргэн саналаа өгч, сонгуулийн ирц 52.5 хувьтай байна.    


Сумдын сонгуулийн ирцийн хувьд Хэрлэн сум 48.4 хувь, Баянтүмэн 67 хувь, Булган 65.8 хувь, Чойбалсан 62.3 хувь, Сэргэлэн 61 хувь, Чулуунхороот 62.1 хувь, Цагаан-Овоо 55.5 хувь, Гурванзагал 70.6 хувь, Халхгол 49.5 хувь, Баян-Уул 51.6 хувь,  Баяндун 53.3 хувь, Дашбалбар 53 хувь, Матад сум 53.2 хувь, Хөлөнбуйр 65.9 хувьтай байна. 


Насны ангиллаар авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн идэвх оролцоо 74.9 хувь, 65-69 насныхан 72.3 хувь, 60-64 насныхан  67 хувь, 55-59 насныхан 61.1 хувь, 50-54 насныхан  55.2 хувь, 45-49 насныхан  54 хувь, 35-39 насныхан 34,1 хувь, 30-34 насныхан 41.9 хувь, 25-29 насныхан 33.5 хувь, 18-19 насныхан 21.6 хувийн идэвх оролцоотой байна гэж мэдээллээ.

Related news