ТӨВ: Анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 29-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-18 09:01:02

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний 9:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-ний өдөр болсон.


Төв аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө 35 тойргоос 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс санал хураалтын дүнгээр Ардчилсан нам 21 суудал, Монгол ардын нам 20 суудал тус тус авсан юм.

 


Related news