СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 23-ны өдөр хийхээр зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024
оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Анхдугаар хуралдаан зарлах тухай"
29 дүгээр тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа аймгийн ИТХ--д өргөн мэдүүллээ.
Аймгийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын
23-ны өдрийн 10:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд
хуралдуулахаар зарлалаа.