Зам хаагдсан газар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 10 дугаар хуралдаан болж цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэв.
Энэ үеэр аймгийн хэмжээнд ихэнх нутгаар нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, Шинэ-Идэр Цагаан-Уул, Улаан-Уул сумдад байрлах өвс тэжээлийн фондод аймгийн нөөцөөс өвс татан байршуулах болон бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргав. Хуралдаанаар иргэд сонгогчдын аюулгүй байдлыг ханган сонгуульд идэвхитэй оролцуулах, зам тээврийн осол аваар гарахаас сэргийлэх, зам хаагдсан газруудад холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүргийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.
Б.Гантуяа