ОРХОН: Гэр хорооллын есөн багийн 1245 өрхийг инженерийн шугамд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймаг гэр хорооллын айлуудыг хашаандаа тав тухтай амьдрах нөхцөлөөр хангах, агаарын бохирдлыг багасгахаар “Миний гудамж - Бидний гэр” төслийг хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд Рашаант, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран, Дэнж
зэрэг есөн
багт таван хос шугам суурилуулж 1245 айл инженерийн шугамд холбогдох боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 210 гаруй айл холбогдоод байна.
Энэ онд Дэнж багийн зүүн хэсэгт дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр
усны шугам суурилуулж, 107 айл хашаандаа ая тухтай амьдрах
нөхцөл бүрдлээ. Үүнийг орон нутгийн
төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр "Хөх тавилан" ХХК гүйцэтгэсэн байна.