"Өсвөрийн аврагч" тэмцээнийг Цагааннуур суманд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-19 10:05:57

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран аялал жуулчлалын бүсийн сумдын сургуулийн 7-12-р ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг Цагааннуур суманд зохион байгуулжээ.

Тэмцээнийг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, хүүхэд залуучууд, иргэдэд аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх талаар дадал чадвар эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 

Мөрөн сум, Цагааннуур, Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын 9 хүүхэд 1 баг болж оролцлоо. Тэмцээний ерөнхий дүнгээр Алаг-Эрдэнэ сумын “Өсвөрийн аврагч” клуб тэргүүн байр, Баянзүрх сумын “Өсвөрийн аврагч” клуб хоёрдугаар байр, Хатгал тосгоны “Өсвөрийн аврагч” клуб гуравт, тусгай байрт Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хам олон шалгарчээ. Тэмцээний үр дүнд аялал жуулчлалын бүсийн сумдын сургуулийн хүүхдүүд гамшиг, онцгой байдлын талаар анхан шатны мэдлэгтэй болсон,“Өсвөрийн аврагч” клубын хүүхдүүд онцгой байдлын үед ажиллах чадвартай болсон, хязгаар нутгийн иргэд, багш, ажилчид анхан шатны мэдлэг, мэдээлэл авсан, удирдагч багш нарын хүүхдүүдтэйгээ ажиллах ур чадвар дээшилсэн зэрэг үр дүн гарчээ.

Б.Гантуяа 

Related news