Сонгуулийн санал хураалт амжилттай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-19 11:38:19

Говь-Алтай аймгийн хэмжээнд Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай явагдаж байна. Нийт 18 сумын 87 хэсгийн санал авах байранд 35520 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ.

Энэ удаагийн сонгуульд тус аймагт 18 сумын 364 мандатын төлөө 779 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас МАН 358, АН 329, МАХН 39, бие даан нэр дэвшигч 53 байгаа ажээ. Санал тоолох 87 цахим төхөөрөмж хэвийн ажиллаж байна. Аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгүүдэд мэдээлэл технологийн багийн гишүүд, даамал, иргэний бүртгэлийн ажилтан, цагдаагийн албан хаагч 860 гаруй хүн ажиллаж байна. Хуулийн дагуу санал авах ажил ямар нэгэн зөрчилгүй явагдаж байгаагийн дээр  цаг агаарын нөхцөл байдал одоогоор харьцангуй тааламжтай байна гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news