ДУНДГОВЬ: 17 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-26 19:23:24
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Төрийн албаны тухай хууль”-д заасан болзол шаардлагыг хангаж, төрийн албаны тусгай шалгалт өгч, тэнцсэн 17 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан тангараг өргөх ёслолыг аймгийн ИТХ, ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан юм.


Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөгч нь Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж, тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ илэрхийлдэг.  


Алба хаагч бүр тангаргийг цээжээр уншиж төрийн сүлдэндээ мэхийн ёслон тангаргийн хуудаст гарын үсэг зуржээ.







Related news