Хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 16:35:04

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-ын “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал Кан Фэнвэй тэргүүтэй төлөөлөгчдыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд Гашуунсухайт, Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хоёр улсын хооронд 16 жил гацаанд байсан төмөр замын томоохон төслийг хөдөлгөх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Төслийг хэрэгжүүлэх нь хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, БНХАУ-ын төмөр замын салбарт шинээр нэвтрүүлж буй техник технологийн дэвшил, менежмент арга барилаас суралцах, инженер техникийн ажилчид, мэргэжлийн хүмүүс харилцан туршлага солилцох ач холбогдолтойг талууд онцолсныг ЗТЯ мэдээлжээ. 



Related news