ӨНӨӨДӨР: “Галдан бошгот хаан-380” үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 27-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:00 цагт: МҮХАҮТ-д: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуулийн
төслийн хэлэлцүүлэг болно.
09:00-11:00 цагт: ХЭҮК-т: “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалцгаая” хэлэлцүүлэгтэй.
11:00 цагт: Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд:
“Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэх” маркийн нээлт болно.
11:00 цагт: “Чингис хаан” музейд: “Галдан бошгот хаан-380”: Архивын
баримтууд” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд Оросын хаанд илгээсэн захидал,
Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгал зэрэг түүхэн ховор
нандин үзмэрүүдийг нэг дор дэлгэн үзүүлнэ. Утас: 9905-1914.
11:00 цагт: ХӨСҮТ-д томуу ба томуу төст өвчний ба менингококкын
нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт: “АСА Арена”-д:“Хар Тас” болон “Snap! ” хамтлагуудын
хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9991-5666, 9901-5199
12:00 цагт: МҮХАҮТ-д: Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес
эрхлэгчийг шалгаруулах “Энтрепрёнер-2024” шагнал гардуулах ёслол болно. Утас:
8810-7869.
14:00 цагт: Ботаник дахь Анагаах ухааны сургуульд: Эмнэл зүйн ур чадварын төв"-ийн нээлттэй. Утас :9111-8318.