СЭЛЭНГЭ: Үйлдвэрлэлийн аргаар мах боловсруулах нөхцөл бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.
Мал нядалгааны үйлдвэрлэлийн орчин үеийн,
шинэ тоног төхөөрөмжтэй боллоо.
Хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс Хүнс, хөдөө аж
ахуйн яамнаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд мал нядалгааны үйлдвэрлэлийн иж
бүрэн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснийг аймгийн Засаг
дарга Н.Лхагвадорж, Сүхбаатар сумын
удирдлагууд болон “Өргөн сэлэнгэ” ОНӨААТҮГ-т
хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр өмнө
нь гар аргаар үйлдвэрлэдэг байсан үе ард хоцорч, шинэ дэвшилд
хүрч хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах юм.
Мал нядалгааг үйлдвэрийн аргаар боловсруулах тоног
төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 350 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар энэхүү төхөөрөмжийг нийлүүлж байгаад баяртай байна.
Бид 17 суманд зохиомол хээлтүүлэг хийх тоног төөхөрөмжтэй болно.
Одоогоор 9 суманд нийлүүлээд байна. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой, эрүүл ахуйн
шаардлагыг хангасан мах нядалгааны тоног мөхөөрөмжөөр хангаж байгаа нь хүнсний
болоод эрүүл ахуйн аюулгүй байдал маш чухал нөлөө үзүүлнэ” гэлээ.
Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд малын
нядалгааны асуудлыг стандартын хэмжээнд үйлвэрлэлийн аргаар боловсруулах,
эрүүлжүүлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүхбаатар суманд үйл ажиллагаа
явуулж байгаа мал нядалгааны цех нь гар аргаар бүтээгдэхүүнээ боловсруулдаг
байсан юм.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн үйлдвэрийн аргаар мах
боловсруулах хууль гарсантай холбогдуулан энэ ирж байгаа төхөөрөмж цагаа
олсон ажил боллоо” хэмээв.
Дээрх хөрөнгө оруулалтын хүрээнд малын зохиомол хээлтүүлгийн багаж, тоног төхөөрөмж, бод малын хөдөлгөөн хязгаарлах хашаа, жин, явуулын эхо аппарат, мал нядалгааны бүрэн тоноглогдсон төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.