ОРХОН: Хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулсан шилдэг байгууллагууд тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн 4.8 дахь заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын гэрээний биелэлт тус хэлэлцээрийн хэрэгжилтийн байдал, ХАБЭА-н нөхцөлийг сайжруулсан шилдэг 5 аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулсан байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн ХАБЭА-н зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу “ХАБЭА-н манлайлалыг хөгжүүлэх нь” илтгэлийн уралдааныг зохион байгуулжээ. Орхон аймгийн шилдэг байгууллагаар “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Ерөнхий боловсролын 4-р сургууль, “Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Ерөнхий боловсролын 14-р сургууль, 4-р цэцэрлэг тус тус шалгарчээ.