Италийн эргийн харуулууд 3300 гаруй цагаачийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /Anadolu/. Ливиэс Итали руу явж байсан 3300 гаруй цагаач болон дүрвэгчийг Газар Дундын тэнгисээс Италийн Эргийн харуулын албаныхан өчигдөр аварчээ.
Аврах ажиллагааны үеэр долоон цагаачийн цогцос олдсон аж.
Газар Дундын тэнгист намрын улиралд цаг агаар тааламжтай байдаг учир хөлөг онгоц болон завиар Европыг зорих цагаачид болон дүрвэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш 10 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 145 мянган цагаач болон дүрвэгч Италид очсон бол Европт очсон нийт цагаач, дүрвэгчийн тоо бараг 320 мянга хүрчээ.
Г.Доржханд