ХОВД: Зарим газраар бага зэргийн цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-23 10:18:04

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно.  

Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар +1-4 градус, Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар -14-19 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 


Related news