СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд "Аюулгүй галлагаа" аяныг өрнүүллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-24 14:42:14

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Аюулгүй галлагаа" аяныг аймгийн ОБГ-аас зохион байгуулан ажиллаж байна.

 

Аймгийн хэмжээнд гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Засаг даргаар батлуулсан дээрх аяныг зарлан хэрэгжүүлж эхэллээ.

 

Аяны хүрээнд галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаас үүдэлтэй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар таниулах, олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025 он гарснаар 13 удаагийн объектын гал түймэр гарсан ба үүнээс аюулгүй галлагаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллага 2, иргэний 6 тохиолдол гарчээ.

 

Үүнийг өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад 65 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.