Маргааш Харзат багт нэмэлт санал хураалт явагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-22 20:39:46

Говь-Алтай аймгийн хэмжээгээр сум дүүргийн сонгуулийн санал хураалт амжилттай явагдсан ч аймгийн төв Есөнбулаг сумын Харзат багт ирц хүрээгүй юм.

Иймд өмнөх санал хураалтаар 49.94 хувьтай оролцсон Харзат багийн 379-р хэсэгт 10 сарын 23-ны Ням гарагт нэмэлт санал хураахаар аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. Энэ хэсэгт 3 мандатын төлөө МАН-аас 3, АН-аас 3, бие даан нэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа ажээ.

                                                                                 Ш.Цоодол

Related news