"Дэлхийн зөн”-гийнхөн хүүхдийн тоглоомын талбай байгуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ"Дэлхийн зөн” ОУ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Говь-Алтай салбараас 14 сая төгрөгийн өртөг бүхий 20 шахам төрлийн тоглоомыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р цэцэрлэгийн гадаа суурилуулан хүлээлгэж өглөө.
Энэ нь 40 жилийн түүхтэй уг цэцэрлэгийн хүүхэд багачуудыг стандартын чанартай, өнгө үзэмжтэй тоглоомоор тоглож наадах, байгууллагын орчны тохижилтыг сайжруулсан арга хэмжээ болсон байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р цэцэрлэг 1977 онд байгуулагдсан цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд Жаргалант, Түмэн багуудын хүүхэд багачуудыг хүмүүжүүлэн хөгжүүлэх ажлыг нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна.
Ш.Цоодол