Мод тарих ажил урьд жилүүдийнхээс илүү үр дүнтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-22 21:53:23

Говь-Алтай аймагт энэ намрын мод тарих ажил өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй явагдлаа гэж сум дундын ойн ангийн дарга Б.Эрдэнэбаяр мэдэгдлээ.

Энэ удаагийн мод тарих ажилд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ихээхэн анхаарч хөрөнгө оруулалт хийж тарих модыг нийлүүлж өөрсдөө ирж оролцсон байна. Аймгийн төвд шинээр баригдаж байгаа Солонго хорооллын салхины хамгаалалт маягаар цэцэрлэгт хүрээлэн байгуулж 6500 мод суулгасан бол элсний нүүдэл ихтэй Хөхморьт сумд ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг модыг шилжүүлэн суулгажээ.

Барилгын компаниуд 450 гаруй модыг үзэсгэлэн худалдаанаас авч байгууллагуудынхаа  орчинд тарьжээ. Үүний зэрэгцээ иргэд, албан газрууд ч тодорхой хэмжээний мод тарьсан байна. Тарьсан бүх модоо технологийн дагуу суулгаж усалгааг бүрэн хийж хариуцсан эзэнтэй болгож хайс хамгаалалтыг сайн хийсэн байна.

Ш.Цоодол

Related news