“Алтай” чуулга 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-23 12:24:01

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулга үүсэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойгоо энэ сарын сүүлээр тэмдэглэх гэж байна. Энэ үеэр хүндэтгэлийн концерт, нийт ахмад уран бүтээлчдийн “Эргэн дурсахуй” тоглолт, Алтай нутгаас төрсөн гавьяатнуулын тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдох ажээ.

Анх Соёлын яамны сайдын 1966 оны 03 сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар байгуулагдсан АДБ-ийн “Адтай” чуулга анхны тоглолтоо 1967 оны 5 сарын 1-нд “Намын ачаар” нэртэй концерт тоглон үүд хаалгаа нээсэн түүхтэй ажээ.

Уг чуулга 50 жилийн хугацаанд  хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх, соёлын биет болон биет бус үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг хөгжүүлэх ариун их үйлсэд хүчин зүтгэж, эгнээнээсээ УГЗ Л.Гочоосүрэн, М.Норсонжав, УГЗ Д.Аюуш, гавьяат жүжигчин Д.Доёддорж, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг зэрэг олон арван алдартан гавьяатууд, мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан байна.

50 жилийн хугацаанд 30 гаруй жүжиг, 20 гаруй дуулалт жүжиг, 100 гаруй бүрэн хэмжээний концертыг үзэгч түмэндээ хүргэжээ.

Ш.Цоодол

 

 

Related news