Цэцэрлэгүүдийн ажил жигдэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-24 21:39:53

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд 8-р цэцэрлэгийг шинээр байгуулж, 96 хүүхэд цэцэрлэгт хамруулсан бол саяхан нэг анги нэмж нээснээр 20 хүүхэд шинээр элслээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт их засвар хийж дууссанаар 6-р цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж гэр цэцэрлэгт байсан хүүхдүүд дулаан байрандаа хүмүүжиж тус аймгийн цэцэрлэгүүдийн ажил жигдэрлээ.

Тус аймгийн хэмжээгээр сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн өдрийн ангид 3511, хувилбарт сургалтад 927 хүүхэд суралцаж, шинээр 1026 хүүхэд элссэн байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 500 албан хаагч ажиллаж байгаагийн 129 нь үндсэн багш, 114 нь туслах багш байна.

                                                                                 Ш.Цоодол

Related news