Цэрэг татлагын ажил амжилттай явагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-24 21:45:05

Говь-Алтай аймагт энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажил 3 өдөр үргэлжлэн амжилттай явагдаж шинэ дайчид эх орныхоо торгон хилийг хамгаалахаар мордлоо.

Батлан хамгаалах салбарын багц хуулийг хэрэгжүүлэх шинэ орчинд цэргийн жинхэнэ албанд татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил шинэлэг онцлогтойгоор явагдсан бөгөөд аймгийн удирдлагууд шинэ дайчиддаа албаа нэр төртэй хаахыг захиж цэргийн албанд үдлээ. Өвчний шалтгаанаар өмнөх цэрэг татлагаас чөлөөлөгдсөн залуучуудыг эрүүлжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд анхаарч тодорхой ажил хийдэггүй, нөгөө талаас цэргийн алба хаах хүсэл сонирхолгүй нөхөд эмчилгээ хийлгэлгүй харин ч өөр өвчний оноштой ирж цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй хасагдах хүмүүсийн тоо нэмэгдэж байна хэмээн аймгийн Цэргийн штабаас мэдэгдлээ.

                                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

                                                                                        

Related news