ӨНӨӨДӨР: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-19 07:05:38

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.


09:00 цагт: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.


11.00 цагт: УБЕГ шүүхийн шийдвэр магадлал, тогтоол захирамжтай байхад удаа дараа хууль бус үйлдэл хийж өмчлөгчийг хохироосон. Долоон жилийн хугацаанд учирсан хохирол болох хоёр тэрбум төгрөгийг тус байгууллагаас нэхэмжлэх болсон талаараа иргэн Х.Сонинцэцэг “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:30 цагт: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 


-Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд айлчилж байна. 


-Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 


-НӨАТ-ын сугалаа болно. 

 

Related news