ДОРНОГОВЬ: Сар шинийн бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-03-03 08:25:05

Сайншанд, 2025 хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ, сумын ИТХ хамтран "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан, хүчит бөхийн барилдааныг битүүний өмнөх өдөр зохион байгууллаа.


Тус барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат аймгийн заан Н.Зээбүргэд үзүүрлэв. Харин их шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат аймгийн начин О.Зундуй, Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын харьяат сумын заан Э.Мөнхбаясгалан нар тус тус шалгарчээ.


Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө үндэсний бөхийн өсвөрийн хүүхдийн барилдааныг зургаан насны ангиллаар сумын Соёл спортын ордонд зохион байгуулжээ.

Related news