ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зөвлөгөө өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 7/ МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2 дугаар сарын 27-ны өдрийн 9:00 цагт хаасан.
Улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлснээс Орхон аймагт 67 иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтад бүртгүүлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх сургалтыг ТББ-тай хамтран зохион байгуулдаг.
Энэ удаагийн сургалтыг 3 дугаар сарын 6, 7, 11-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн албан хаагчийн сургалтын танхимд 18.00-21.00 цагт, 8-ны өдөр 12.00-20.00 цагт зохион байгуулахаар товлоод байна.