ДАРХАН-УУЛ: Гэр бүлээрээ 21 аймгаар аялна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн иргэн Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар хоёр хүүхдийн хамт Монгол Улсын 21 аймаг 330 сумаар аялахаар өнгөрсөн бямба гарагт аяллаа эхлүүллээ. Тэд хоёр жилийн хугацаанд Монгол орноо тойрон аялах төлөвлөгөө гаргасан байна.
Эх орныхоо төв цэг Өвөрхангай аймгаас үндсэн аяллаа эхлүүлэхээр Дархан-Уул аймгийн Найрамдал талбайгаас хөдөлсөн юм.
Н.Энхболдын гэр бүл энэ онд баруун аймгаар аялах юм. Хоёр жил гаруй хугацаанд нийт 57 мянга гаруй км замыг туулахаар төлөвлөсөн гэр бүл япон улсад үйлдвэрлэсэн Хайес маркийн автомашиныг тохижуулан аялалдаа бэлтгэсэн байна.
Тав тухтай байх зорилгоор мөн мэдээ, мэдээллээс хоцрохгүйн тулд зурагт, радио, шаардлагатай тохиолдолд 220Вт цахилгаан гаргах үүсгүүр, хөргөгч, ор, ахуйн болон бусад хэрэгтэй зүйлээ багтаажээ.
Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгийн онцлогийг үзэж сонирхохоос гадна сум бүрд нэг хонох, сумдын ойн медаль, ном, товхимол цуглуулж аялал дууссаны дараа ном бүтээхээр төлөвлөжээ.
Н.Энхболд, Ц.Алтанчимэг нарт аймгийн ЗДТГ, иргэд ерөөл өргөж, гарын бэлэг гардуулж сүүн цацлаар аян замыг нь ерөөн үдэн гаргаж өгөв.