Цаг агаарт зориудаар нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-11 09:50:59

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ажлыг эхлүүллээ.


Тодруулбал, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас хоёр цаг орлоо.


Өглөөний 8:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас оржээ. Цаг агаарт нөлөөлөх ажлыг Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлэх аж. 

Related news