12 төрлийн халамж, тэтгэвэр, хөнгөлөлтийн мөнгө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-11 13:54:32

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулав.


Энэ сард 12 төрлийн халамж, тэтгэвэр, хөнгөлөлт олгох юм байна. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэрээс гадна асаргаа, амьжиргаа, хүүхэд болон онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж өгөх аж.


Түүнчлэн ахмад настанд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтонд олгох тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгийг хуваарийн дагуу өгнө. Хуваарийг хүргэе. 





Related news