Дахин санал хураалтыг бямба гарагт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-27 10:30:10

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтаар Говь-Алтай аймгийн 3 хэсэгт нэр дэвшигчид санал тэнцсэн учир сонгуулийн хорооноос хуулийн дагуу 10 сарын 29 буюу ирэх бямба гарагт дахин санал хураах шийдвэр гаргасан байна. 

Дарив сумын Үйлдвэр багийн 409, Хөхморьт сумын Хүйсийн говь багийн 438, Цогт сумын Баян-Улаан багийн 445-р хэсгүүдэд дахин санал хураалтаар тухайн хэсгүүдийн нийт сонгогчид тэнцсэн 2 нэр дэвшигчийн нэгийг дэмжин санал өгснөөр ялагч тодрох ажээ.

                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news