Ургац хураалт дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-27 15:46:32

Говь-Алтай аймаг  өнгөрсөн хавар 18 сумын тариалангийн 1295 га-д тариалалт хийж 1288 га-гаас ургац хураан авч, энэ жилийн ургац хураалтын ажил дууслаа.

Үр тариа 423 га-гаас 547 тн, үүнээс улаан буудай 252 тн, арвай 277 тн, овъёос 18 тн, төмс 84.67 га-гаас 709 тн, хүнсний ногоо 88.89 га-гаас 510 тн, эмийн ургамал 131 га-гаас 10 тн, жимс, жимсгэнэ 50.8 га-гаас 74.6 тн, ногоон тэжээл 532 га-гаас 1482 тн-ыг тус тус хураан авчээ.

Өмнөх жилээс га-гаас авсан ургацын хэмжээ ахисан хэмээн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Д.Гайтав ярилаа. Халиун, Шарга сумд өөрийн хэрэгцээгээ хангах хэмжээний ургац хураасан ажээ:

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news