Халдварт өвчнөөр өвчлөгчид 2.9 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-28 13:14:58

Говь-Алтай аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар 914 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 915 болж,  өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх  52 буюу  5.4 хувиар, хүүхэд 58 буюу 5.9 хувиар буурсан байна.

Эхний 9 сард нялхасын эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 буюу 21.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 1 тохиолдлоор буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид тайлант хугацаанд  875 болж, өнгөрсөн мөн үеийнхээс 573 буюу 2.9 дахин нэмэгджээ. Халдварт өвчлөл нэмэгдэхэд  улаан бурхнаар өвчлөгчид өнгөрсөн оны мөн үеэс 604 буюу 19.9 дахин, салхин цэцгээр өвчлөгчид 46 буюу 4.1 дахин, гар хөл амны өвчин 16  буюу 4.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news