Татварын орлогод 3 тэрбум 743.0 сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-28 13:17:07

Говь-Алтай аймаг орон нутгийн төсөвт 41 тэрбум 442.5 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 93.8 хувиар биелүүлж, аймгийн татварын орлого 3 тэрбум 743.0 сая төгрөгийг  олж төлөвлөгөөг 114.2 хувиар биелүүлсэн байна.

Хувь хүний орлогын албан татвар 105.1, цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал 102.3, хөрөнгө борлуулсны орлого 139.8, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 115.8, бусад албан татвар, төлбөр хураамж 159.3, газрын төлбөр 105.4, түрээсийн орлого 139.0, улсын тэмдэгтийн хураамжийг 142.0 хувиар тус тус төлөвлөгөөг давуулан  биелүүлсэн байна. Татварын орлогын төлөвлөгөөг Баян-Уул, Бигэр, Дарив, Цогт, Шарга сумууд 2-7 дахин харин Алтай, Бугат, Жаргалан, Тайшир, Төгрөг, Хөхморьт, Цээл сумд 13.0-67.6 хувиар давуулж, бусад сумд 0.2-39.8 хувиар тасалсан байна.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news