ОРХОН: "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" хойд бүсийн зөвлөгөөн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" хойд бүсийн зөвлөгөөний хэлэлцүүлэг Залуучуудын ордонд өрнөж байна.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор “Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн Орхон аймагт 5 байршилд сургалт хэлэлцүүлгээр эхэлж байна.
Зөвлөгөөнд Хойд бүс буюу Орхон,
Хөвсгөл, Булган гурван аймгийн нийт 400 гаруй албан хаагч оролцож байна.