Дахин санал хураалтын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-30 20:53:26

Говь-Алтай аймгийн Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтаар 3 хэсэгт нэр дэвшигчид санал тэнцсэн учир дахин санал хураалтыг тухайн сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод хуулийн дагуу 10 сарын 29-ний Бямба гарагт явууллаа.

Дарив сумын Үйлдвэр багийн 409-р хэсэгт АН-аас нэр дэвшсэн Б.Батсайхан, Хөхморьт сумын Хүйсийн говь багийн 438-р хэсэгт АН-ын нэр дэвшигч Б.Төмөрхуяг, Цогт сумын Баян-Улаан багийн 445-р хэсэгт АН-аас нэр дэвшигч Г.Төмөрбаатар нар дахин санал хураалтаар олонхын санал авч ялагчаар тодорчээ.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news