Ерөөлч, магтаалч хүүхдийг бэлтгэх “Алтан язгуур” клуб нээгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:06:18

Ерөөл, магтаалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Алтан язгуур” клуб Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд нээгдлээ.

Мөн тус ордны дугуйланд сурч буй хүүхдүүд бүгд найрал дуу сурна хэмээн Уурхайчин соёлын ордны ерөнхий найруулагч Б.Одончимэг хэллээ. Энэ амралтын өдөр тус ордон өвөл цагийн нээлтээ хийнэ. 38 дахь жилийнхээ үйл ажиллагааг шашин, урлагийн цэнгүүнээр эхлүүлэх ажээ. Юуны өмнө урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханыг цэнгүүлэх шашны ёслол хийнэ. Мөн “Эргэн дурсахуй” уран сайхны тоглолт, “Элэг нэгтэн” Монголын уран сайхны киноны нээлт болно. Эл арга хэмжээ  9-12 хүртэл үргэлжилнэ.

Уурхайчин соёлын ордон энэ жил 10 төрлийн дугуйланд 350 гаруй хүүхэд бүртгэжээ. Монголын ёс заншил, ардын язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулах зорилгоор “Алтан язгуур” клуб нээсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ

Related news