Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025
оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Эмнэлгийн мэргэжилтний тухай хуульд эмч,
эмнэлгийн мэргэжилтнийг хамгаалах шинэ заалтыг тусгана.
Манай улсад гурван
эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн
дарамт, заналхийлэлд өртөж байна. Нийгмийн сүлжээнд
хууль бус дуу, дүрсний бичлэг
цацах зэрэг нэр төр, эрүүл мэнд, бие махбодод нь халдах үйлдэл ч тасрахгүй
байна. Иймээс эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангаж, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг хуульчлах
хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм. Салбарын
яамнаас эмч нарын дунд Эмнэлгийн
мэргэжилтний тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж, тэднийг хамгаалах шинэ заалтыг
хуульд тусгахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм.
Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тогтолцоог хуульчилдаг. Манай улс ч Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдсэн гэм хорыг хохирол багатай даван туулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм. Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийг батлуулах нь эмч, эмнэлгийн ажилтнуудад маш ээлтэйг ЭМЯ онцолжээ.