Лицей сургуульд 15 сурагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:22:36

Дорнод аймагт Дорнод Их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын ахлах лицей сургууль байгуулагдаад удаагүй байна. Энэ хичээлийн жилд тус сургууль математик, гадаад хэлний чиглэлээр сургалт явуулах юм.

Орон нутагт анхных болох энэ сургуулийн гол зорилго нь “Дорнод лидер иргэн” төрүүлэх юм гэж Дорнод Их сургуулийн захирал доктор О.Янжмаа ярьсан.

Ахлах лицей сургууль нь энэ хичээлийн жилд зөвхөн 10 дугаар ангид 15 хүүхэд элсүүлж, тэд вакуумжуулсан орчинд өглөө 8 цагаас 17 цаг хүртэл хичээллэж байна. Дунд сургууль хэр нь Их сургуулийн өндөр цол хэргэм, зэрэг дэвтэй багш нар хичээлийг зааж байгаа нь давуу онцлог гэж хэлж болно.

Б.Туяа

Related news