СҮХБААТАР: "Жавхлант шарга-2025" уралдааныг ирэх сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-30 14:00:39

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга-2025” хурдан морины хаврын уралдааныг тавдугаар сарын 3, 4-ний өдөр Баруун-Урт суманд зохион байгуулна. 


Их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дунд, бага насны морьд уралдана.


Уралдааныг зохион байгуулахдаа ММСУХ-ны VII их хурлын 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тогтоолын хавсралт Монголын хурдан морины уралдааны дүрмийн 13.1.1-д сэрвээний өндрийг хэмжихдээҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 05 дугаар тогтоолыг мөрдөнө. Мөн дүрмийн 26.7-д заасны дагуу уралдааны дараа нас бүрийн эхний 10 морийг дахин хэмжиж, хэмжээ хэтэрсэн болон хэмжилтэд ирээгүй морийг хасаж дараагийн морийг урагшлуулж барих тул уяачид морьдоо яг ангилалд нь уралдуулж уралдааны дүрмийг баримтлах шаардлагатай гэдгийг "Жавхлант шарга" МСУХ-ноос анхаарууллаа.


Уралдааны бүртгэлхурдан морины зам засах зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Уралдааныг NTV телевизээр шууд дамжуулна. 



Related news