ДОРНОГОВЬ: Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 250 гаруй тамирчин өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “U23” насны Залуучуудын улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд сумын Спорт цогцолборт өчигдөр эхэллээ.
Тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй таван багийн нийт 250 гаруй тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Монголын
Сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон нас, насны ангилалд улсын
аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулдаг бөгөөд дээрх тэмцээнд 23 хүртэлх насны тамирчид өрсөлддөг байна.
Ташрамд, "U23" насны залуучуудын сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнnau Дорноговь аймагт 2023 онд зохион байгуулж байжээ.
Гэрэл зургийг МСБХ-ноос авав