“Эрдэнийн чагнуур”-ын эздийг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-06 16:50:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, МҮЭХ, АШУҮИС хамтран Эрдэнийн чагнуур” ёслолыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. 


Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан хоёр жил тутамд эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, мэргэжилтнийг тодруулан Эрдэнийн чагнуур-аар шагнадаг уламжлалтай болсон.


Энэхүү үйл ажиллагаа нь сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнийг алдаршуулах, нэр хүндийг өргөх, нийгэмд таниулах зорилготой. Энэ жилийн хувьд Эрдэнийн чагнуур-ын эзнээр анх удаа эрэгтэй сувилагч тодорсон бөгөөд 13 номинацаар шилдгүүдийг тодруулсан байна. “Эрдэнийн чагнуур”-ын эздийг танилцуулъя.  


Сувилахуй

Ерөнхий мэргэжлийн сувилахуй: Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Дотоод шүүрлийн булчирхайн сувилагч Л.Уранцэцэг

Өрх, сум, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй: ЭХЭМҮТ-ийн сувилахуйн аргазүйч С.Болормаа,

Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй: Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн Өсвөр үеийн сувилагч Р.Уранчимэг

Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй: СЭМҮТ-ийн сувилагч А.Мөнх-Эрдэнэ

Мэс засал, гэмтэл, согог заслын сувилахуй: Нийслэлийн ШЭНТ-ийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч О.Сэрсмаа

Арьс, халдварт өвчний сувилахуй: АӨСҮТ-ийн ахлах сувилагч Х.Эрдэнэтуяа,

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуй: УХТЭ-ийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж тасгийн сувилагч Б.Цэцэгдэлгэр,

Нүүр ам, нүд, чих, хамар, хоолойн сувилахуй: Ховд аймгийн БОЭТ-ийн Чих, хамар, хоолойн ахлах сувилагч Л.Сосорбарам


Бусад мэргэжилтэн

Лабораторийн технологи: ЭСҮТ-ийн лаборант С.Анхтуяа

Эх барихуй: Нийслэлийн Амгалан амаржих газрын эх баригч Ц.Тунгалаг

Дүрс оношилгоо: ЭХЭМҮТ-ийн ахлах хөдөлгөөн засалч Ө.Жавхлан

Дүрс оношилгоо: УХТЭ-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн ахлах техникч Б.Гэрлээ

Даатгал, статистик, ариутгал: Баянгол дүүргийн ЭМТ-ийн даатгалын ажилтан Ч.Оюунбилэг





Related news