ХОВД: Хамгийн том хиргисүүр-“Загал баатрын хиргисүүр”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-09 13:32:42

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын нутагт оршдог Загал баатрын хиргисүүр нь 11 метр өндөр, голчоороо 70 гаруй метр юм. 


Нутгийн иргэд үүнийг Загал баатрын хиргисүүр, Өндөр овоо гэх мэтээр нэрлэдэг.


Уг хиргисүүр нь Монгол орны хамгийн том хиргисүүр бөгөөд зарим судлаачийн тодорхойлсноор Монгол орон төдийгүй Ази тивд ч томоохонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, энэ хиргисүүр нь Ази тивд байдаг гурван том хиргисүүрийн нэг юм.


Хиргисүүрийн тухай нутгийн иргэд олон түүх өгүүлдэг. Тухайлбал, эх орныхоо төлөө дайтаж явсан баатрын шарилыг харийн оронд алдахаас сэргийлж ийм өргөн, өндөр хад, чулуугаар дарж булсан гэх ам дамжсан яриа бий.                                      


Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй. 


Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна. Загал баатрын хиргисүүр нь оршуулгын байгууламжийн төрөлд ордог. 




Related news