Сумдын ИТХ энэ сарын 7-ноос эхлэн хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-03 09:10:42

Говь-Алтай аймгийн хэмжээгээр сумдын ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан эрхмүүд түр үнэмлэхээ гардаж аваад анхдугаар хуралдаа суухад бэлэн болжээ.

Тус аймгийн Дарив, Жаргалан, Тайшир, Шарга сумууд 15, аймгийн төв Есөнбулаг сум 31, бусад 13 сум 21 мандаттай сонгуульд оролцсон бөгөөд нийт 18 сумын ИТХ-ын 364 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж МАН-аас 232, АН-аас 108, МАХН-аас 7, бие дааж 17 нэр дэвшигч тус тусын тойрогтоо олонхын санал авч төлөөлөгчөөр сонгогдсон байна. Цогт, Дэлгэр сумд АН, бусад сумд МАН олонх болсон байна. Сумдын ИТХ энэ сарын 7-ноос эхлэн хуралдахаар товлогдоод байгаа ажээ. Анхдугаар хуралдаанаар тухайн сумыг ирэх 4 жилд удирдах ИТХ-ын болон Засаг дарга нар сонгогдоно.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news