АРХАНГАЙ: “Цэцэрлэг бороо-1” экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай айгийн УЦУОШТ-ийн “Цэцэрлэг бороо-1” экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлыг энэ сарын эхээр явууллаа.
2025 оны 4 дүгээр сарын байдлаар ой хээрийн түймрийн эрсдлийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэр түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай зэргийн түвшинд хүрсэн байсан.
Энэ ажиллагааг явуулахдаа газар, орчин, өндрийн зураг, Европ, Япон. ММ5(GFS), WRF(GFS)-ын тоон прогнозын үр дүнгүүд, тунадасны прогноз зургууд, газар орны сонголт, тухайн үеийн нүдэн баримжааны ажиглалтад тулгуурлан үүлэнд зориудаар нөлөөлөх байрлалыг сонгожээ.
“Цэцэрлэг
бороо-1” экспедиц нь цаг агаарт зориудаар
нөлөөлөх ажлыг 2025 оны 3 дугаар сарын 2-ноос эхлэн бэлтгэл
ажлаа ханган, 5 дугаар сарын 4 болон 6-7-нд шилжих шөнө цаг
агаарт зориудаар нөлөөлж, зүүн
хойд сумдын нутгийн хуурайшилтын зэргийг бууруулах зорилгоор хур тунадас
нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Үүлний шилжилтийн дагуу фронтын үүлэнд босоо байдлаас хэвтээ өнцөгт 290-320 градус, босоо өнцөг 55-60 градуст нийт 18 грамм урвалж цацаж, цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна.
2025 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө үүлний шилжилт чиглэлийн дагуу байгалийн жамаар нийт нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орох байсныг үүлэнд нөлөөлснөөр Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт суманд 6.0-25.0 мм хур тунадас болгон нэмж оруулжээ.